“ЭРА ЖИМС” ХХК

Бизнесийн эхлэл “ЭРА ЖИМС” ХХК нь нийт 3 ажилтантайгаар 2016.05.30-нд гадаад худалдаа, жимсний импорт, бөөний худалдаа, жимсний төрөлжсөн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан бөгөөд энэхүү салбартаа улс даяар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн түүнчлэн Турк, Голланд, Польш, Молдав, ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекстан зэрэг орнуудаас жимс импортлож, Монголын хэрэглэгчдийг эрүүл, чанартай жимсээр хангадаг болоод Монголын хэрэглэгч, худалдан авагчдад чанартай бүтээгдэхүүн болон найдвартай үйлчилгээ үзүүлдгээрээ аль хэдийн танил болсон. Манай компани 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд дундын ямар нэг зуучлагчгүйгээр Европоос дээд сортын жимс импортолж, Монголын хэрэглэгчдийг баталгаат, дээд сортын жимсээр хангадаг.