“ЭРА ЖИМС” ХХК нь Европийн улс орнуудаас жимс импортлохоос гадна агуулахын бөөний худалдаа, улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нэрийн төрөлжсөн дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ зэрэг жимсний худалдааг монгол улсдаа цогцоор хийж байгаа цор ганц компани юм . Бид өөрсдийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилан харилцагч, худалдан авагчдын дунд найдвартай стандартын агуулахаас бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай нийлүүлдэг. “ЭРА ЖИМС” ХХК нь өөрийн стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахаас автомат захиалгын систем ашиглан хэрэглэгчийн хүссэн жимсний нэр төрөл, тоо хэмжээгээр гараас гарт хүргэн үйлчилдэг.

“ЭРА ЖИМС” ХХК нь жилд нийт 8 улсаас 100 орчим нэр төрлийн жимс – 160 машин 3,200тонн хэмжээтэй импортлон улсдаа жимсний импортын хэмжээгээр 1-рт жагссан амжилттай, УБ хотын супермаркетуудаар стандартын шаардлага хангасан жимсийг хэрэглэгчиддээ хүргэж байна.